Invest X Weeknd

Харилцагч танд гайхалтай мэдээ дуулгая!

InvestX-ээр хөрөнгө оруулсан 100,000₮ тутам урамшуулалд оролцох 1 эрх авах ба хосоороо Kuala Lumpur хотод зохион байгуулагдах The Weeknd-ийн тоглолтыг үзэх аялалын эрхийг бэлэглэх юм.

Хөрөнгө оруулалт тутамд
100,000₮
Урамшуулалд оролцоно
1 эрх
Урамшууллын азтан
Хосын аялал
INVEST X WEEKND — InvestX кампанит ажлын постер
Admit 2
100,000₮ тутамд 1 эрх

The Weeknd-ийг хосоороо үзээрэй

InvestX-ээр хөрөнгө оруулсан 100,000₮ тутамд урамшуулалд оролцох 1 эрх авна. Урамшууллын эзэнд хосоороо Малайз улсын Kuala Lumpur хотод зохион байгуулагдах The Weeknd-ийн тоглолтыг үзэх аяллын эрх бэлэглэнэ.

InvestX presentsAdmit 2

THE WEEKND

Хот
Kuala Lumpur, Малайз
Шагнал
Хосын аялал · 2 хүн
Тоглолт
The Weeknd
Нөхцөл
100,000₮ тутамд 1 эрх
InvestX гэж юу вэ?

Апекс Капиталын зүгээс харилцагчдадаа хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн болох InvestX ухаалаг хөрөнгө оруулалтын үйлчилгээг танилцуулж байна. InvestX нь таны хөрөнгө оруулалтын зорилго, зан төлөв, эрсдэл болон өгөөжийн хүлээлтэд тулгуурлан хөрөнгө оруулалтын багц санал болгох ухаалаг шийдэл юм.

Та ердөө 100,000₮-өөр дотоодын бонд болон олон улсын зах зээлийн ETF-ээс бүрдсэн багцад өөртөө тохируулан хөрөнгө оруулах боломжтой. Мөн InvestX үйлчилгээг ашигласнаар зөвхөн хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Apex Community-д нэгдэж, тогтмол зохион байгуулагдах сургалт, арга хэмжээнд оролцох боломжуудыг олгож байна.

InvestX-ийн дэлгэрэнгүй

Арилжаа хэрхэн
явагдах вэ?

Эхлэх доод дүн100,000 төгрөг
Хөрөнгийн чиглэлГадаад хувьцаа + дотоод бонд
Багцын төрөл4 (эрсдэлийн түвшнээс хамаарч)
АрилжааАвтомат — 7 хоног бүрийн Даваа, Пүрэв

Анхааруулга

Урамшуулалт хөтөлбөрийн оролцогчдын анхааралд

Таны урамшуулалд оролцох эрх InvestX багцын арилжаа амжилттай хийгдэж, баталгаажсаны дараа үүснэ.

InvestX-ийн систем долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн бирж нээгдэх үед гүйцэтгэдэг бөгөөд таны сонгосон багцын дагуу арилжааг гүйцэтгэнэ. Багцын биелэлт нь дараагийн ажлын өдөр данс дээр тань харагдана ба хөтөлбөрт оролцох 6 оронтой хувийн кодыг Мягмар болон Баасан гарагийн ажлын цагаар таны бүртгэлтэй и-мэйл хаягт илгээнэ.

Заавар

Арилжаанд оролцох заавар

  1. Алхам 1. Apex Traders аппаа нээж, InvestX цэс рүү орно

    Хэрэв та Apex Traders дээр бүртгэлтгүй бол эхний ээлжинд бүртгүүлэн үнэт цаасны дансаа нээх хэрэгтэй. Харин данстай бол InvestX шинэ цэс рүү ороорой.

  2. Алхам 2. IPS асуулга

    ~5 минут

    Эрсдэлд хандах хандлага, хөрөнгө оруулалтын зорилго, хугацааны талаар 10 асуултанд хариулна. Энэ асуулга нь танд тохирох багцыг олох гол түлхүүр учир үнэн зөв хариулах нь чухал.

  3. Алхам 3. Багц сонгож, гэрээ байгуулна

    IPS-ийн үр дүнд үндэслэн 4 багцаас танд тохирох 2-ыг сонгож харуулна. Та эдгээрээс өөртөө таарахыг сонгоно. Нүүр хуудсанд ямар хөрөнгүүд хэдэн хувиар байгаа талаарх мэдээлэл бий.

  4. Алхам 4. Захиалга өгч, мөнгөө байршуулна

    Багц авах товчлуур дээр дарах үед та хэдэн багц авах тоо ширхэгээ сонгох бөгөөд үүний доор нийт үнийн дүн гарч ирнэ. "Үргэлжлүүлэх" дарахад таны банкны апп руу шилжүүлгийн линк автоматаар нээгдэнэ. Та өөрийн данснаас шилжүүлгээ хийнэ. Эндээс цааш танаас юу ч хийх шаардлагагүй.

  5. Алхам 5. Биелэлт

    Систем долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн бирж нээгдэх үед таны мөнгийг сонгосон багцын бүтцийн дагуу хуваарилан арилжаална. Хувиарлалт буюу биелэлт нь дараагийн ажлын өдөр данс дээр тань харагдана.

  6. Алхам 6. Хяналт ба тайлан

    Та өдөр тутам апп дотроос дараахыг харна:

    • Багцын өнөөгийн үнэлгээ (NAV)
    • Өсөлт/бууралтын хувь
    • Хүү ба ногдол ашгийн орлого
    • Нийт өгөөж

Багцууд

4 багцын танилцуулга

Эрсдэлийн түвшин өндөр болохын хэрээр өсөлтийн боломж нэмэгддэг ч, үнийн хэлбэлзэл мөн нэмэгдэнэ. Энэ нь хөрөнгө оруулалтын ерөнхий зарчим.

  1. IX-001-01

    Хөрөнгөө хамгаалах

    Бага эрсдэл
    Хувьцаа
    20%
    Бонд
    80%

    Хэлбэлзэл багатай, тогтвортой байдлыг чухалчилдаг хэрэглэгчдэд.

  2. IX-001-02

    Тогтвортой өсөлт

    Дунд эрсдэл
    Хувьцаа
    40%
    Бонд
    60%

    Эрсдэл ба өгөөжийг тэнцвэртэй хүсдэг хэрэглэгчдэд.

  3. IX-001-03

    Хуримтлал

    Дундаас дээш эрсдэл
    Хувьцаа
    60%
    Бонд
    40%

    Урт хугацааны өсөлтийн боломжийг эрэлхийлдэг хэрэглэгчдэд.

  4. IX-001-04

    Илүүд тэмүүл

    Өндөр эрсдэл
    Хувьцаа
    80%
    Бонд
    20%

    Өндөр өсөлтийг зорьж, хэлбэлзлийг хүлээж авдаг хэрэглэгчдэд.

Шимтгэл

Шимтгэл ба үндсэн нөхцөл

Эхлэх доод дүн
100,000₮
Гэрээний хугацаа
12 сар
Арилжааны шимтгэл
1% — хувьцааны үнийн дүнгээс
Үйлчилгээний шимтгэл
Жилд 1% — хөрөнгө оруулалтын дүнгээс
Татан авалт
~10 ажлын өдөр

Татан авалт яагаад 10 хоног үргэлжилдэг вэ? Багцын хувьцаанууд нь АНУ-ын бирж дээр арилжаалагддаг тул зарсны дараа олон улсын SWIFT шилжүүлгээр Монголд ирдэг.

Apex Traders апп → InvestX

Асуух зүйл байна уу?
investx

PRINTED IN FLUORESCENT RED + ORANGE · INVEST X WEEKND · KUALA LUMPUR